Норвеги Оростой залгаа хилийн боомтоо хаана
2023-11-23

Хууль бус цагаачдын урсгалыг зогсоохоор Оростой залгаа хилийн боомтуудаа хаах шийдвэрийг Финланд ус саяхан гаргасан. Үүний дараа Европын бусад улс орон ч хилээ хаах асуудлыг авч хэлэлцэж магадгүй гэсэн мэдээлэл гарч байлаа. 

 

Энэ удаад Норвеги Оростой залгаа хилийн боомтоо хааж магадгүй байна. Тодруулбал, Финландын жишгийг даган Оростой залгаа хил дээрх боомтуудыг Норвеги хаахад бэлэн гэж тус  улсын Ерөнхий сайд Йонас Гар Стёре мэдэгдсэнийг TV2 суваг дамжуулжээ.

 

Түүний онцолсноор, шаардлагатай нөхцөл байдал үүссэн үед хилийн боомтыг хаах аж. Мөн Норвеги улс Финланд болон Эстони дахь нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа гэж Ерөнхий сайд мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2023-11-23