Аргентины Росарио хотод байдаг Unico дэлгүүрийг гэмт этгээдүүд дээрэмджээ. Энэ дэлгүүр Лионель Мессигийн эхнэр Антонелла Рокуццогийн эзэмшлийнх гэж Infobae мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, дэлгүүрийн ажилтнууд дэлгүүрээс бэлэн мөнгө зөөх үед үл мэдэгдэх этгээдүүд халдаж, ажилтнуудын сууж явсан машины цонхыг хагалан, мөнгөтэй цүнхийг авч, машин руу бууджээ. Тэд нийт 20 мянган евро дээрэмдсэн байна.
Мессигийн эхнэрийн дэлгүүрийн орлогыг дээрэмдсэн гэмт этгээдүүд хэргийн газраас зугтжээ. Одоо цагдаагийнхан тэднийг эрэн хайж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |