Аргентины шинэ ерөнхийлөгч коммунистуудтай хамтран ажиллахгүй гэв
2023-11-22

Аргентины Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Хавьер Милей дэлхийн тавцанд гагцхүү либерал ардчилагчидтай хамтран ажиллана гэж мэдэгджээ. Тэрбээр энэ мэдэгдлийг LN+ сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр хийсэн байна.

 

"Эрх чөлөө, энх тайвныг хамгаалдаг, либерал ардчилалд итгэдэг хүмүүсийг би үргэлж дэмжинэ. Би авторитар дэглэм болон коммунистуудтай хамтарч ажиллахгүй" гэж Хавьер Милей мэдэгдсэн ч чухам ямар орнуудыг хэлж байгаа талаараа тодруулаагүй аж.

 

Түүнчлэн тэрбээр Венесуэлийн Ерөнхийлөгч Мадурогийн дарангуйлалд шүүмжлэлтэй ханддагаа илэрхийлээд, Мадурог доромжлон, бүдүүлэг үгс хэлжээ. Мадуро ч түүнд тааламжгүй ханддагаа илэрхийлж байсан бөгөөд Аргентины сонгуульд "хэт барууны неофашизм яллаа" хэмээн мэдэгдэж байв.

 

Хавьер Милей сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үеэр мэдэгдэл хийхдээ Ерөнхийлөгч болсон тохиолдолд Бразил, Хятад, Оростой харицлаагаа хөгжүүлэхгүй, учир нь эдгээр орнуудын бодлогыг хүлээн зөвшөөрдөггүй хэмээж байлаа. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ene sagsalzsan durak oros , khyatadgui bolno gej seruun zuudelj dee
2023-11-22