"Олд констракшн" ХХК бусдын эзэмшиж буй байрыг давхар зарж олон иргэнийг хохироож байна 
2023-11-22

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Астра вилла хотхонд байр авсан иргэд “Олд констракшн” ХХК гэрээний үүргээ зөрчиж, улсын комисс хүлээж аваагүй байрыг дамлан зарж, захиалга өгсөн иргэд түрээсийн байраар амьдарч байгаа талаар мэдээлэл өглөө. 

 

Астра вилла хотхоны хувьд УОК одоогоор хүлээж аваагүй орон сууцанд иргэдийг оруулсан. Мөн өөр компанитай тохиролцож 3, 6, 9 давхарыг өгнө гэсэн гэрээний дагуу тухайн давхаруудыг өгөөгүй. Дээр дурдсан давхруудад бусдын эзэмшиж буй байрыг давхар зарж олон мянган иргэнийг хохироож байгаа аж. 

 


 

Хохирсон иргэдийн төлөөлөл: "Би 2017 оны тавдугаар сарын 19-нд Батсарай ХХК-тай гэрээ байгуулж энэ байрын гурван давхар нэг өрөө байр худалдаж авсан. Яагаад энэ байрыг авах болсон шалтгаан нь “Олд констракшн” ХХК болон "Батсарай" ХХК-ийн гэрээнд итгэж авсан. Энэ орон сууц 2018 онд ашиглалтад орно гэж байсан. Бидний зүгээс  тухайн үед “Олд констракшн” ХХК-ийн захирал Баярсайхантай хэд хэдэн удаа уулзахад тог цахилгааны асуудлаас эхлээд олон шалтаг тоочдог байсан. Сүүлдээ бүр биднийг хүлээж  авахаас татгалзаж зугтаагаад алга болчихдог байсан. Хамгийн хачирхалтай нь УОК хүлээж аваагүй энэ байранд сүүлийн үед хүмүүс нүүж, амьдрах болсон. Анхаарал татаад өөрийнхөө байр руу очоод үзэхэд миний худалдан авсан байрыг өөр хүнд зарчихсан байгаа юм. Яагаад Олд констракшн” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна вэ. Бидний хувьд цаг хугацаа, хөрөнгө мөнгөөрөө хохирч дууслаа" гэв. 

 

"Миний хувьд 2017 онд гурван давхарт 68.3 мкв байрны захиалга хийсэн. Саяханаас энэ байранд айлууд орж эхэлсэн. Миний мэдэхээр найман айл орчихсон байсан. Өөрийнхөө байранд орох гээд хүрээд иртэл байрны минь цоожийг сольчихсон байсан. Үүний дараагаар “Олд констракшн” ХХК Баярсайханд гэрээнийхээ дагуу байхыг шаардахад "Энэ бол миний өмч. Би тийм гэрээ байгуулаагүй" гэх хариултыг өгч байгаа юм. Олд ХХК-ийн Өнөр-Утас түүний гар хөл болсон Баярсайхан нар олон иргэдээс мөнгийг нь аваад барилгаа ашиглалтад оруулахгүй, халаалтгүй байранд хууль бусаар заримыг нь оруулаад, хооронд нь хэрэлдүүлж дунд нь хожиж байна" гэв. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Уг байр нь зээлийн барьцаанд бдаг. Зээлээ төлөөгүй бгаа гэсэн. Тэгэхээр байрны гэрчилгээ гарахгүй бх магадлалтай бна
2023-11-22