НӨАТ СУГАЛАА: 5-30 сая төгрөгийн нэг азтан тодорлоо
2023-11-22

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр боллоо.  Энэ удаагийн тохиролд 2023 оны аравдугаар сарын 1-31-нд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 44,553,405 баримтыг оролцуулсан юм.

 

Тохирлын дүн: 

 

3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 39,969
4 орон таарсан /40,000-100,000/: 3,957
5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 374
6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 40
7 орон таарсан /500,000- 10 сая/: гурав
8 орон таарсан: Нэг супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болж байна.


Сугалааны тохирлын дугаар: 24184092

Shuud.mn
Сонин хачин
Болд:
5-30сая төгрөгний нэг азтан тодорлоо гэдгийг яаж ойлгох вэ? Тэр азтан нь 5 саяыг авах юм уу 30саяыг авах юм уу 5-30 хооронд гэдэг нь тодорхой биш байна аа
2023-11-22