2023 оны хоёр дахь Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-д 5645 шалгуулагч бүртгүүлжээ. ЭЕШ-ыг 10 хичээлээр авах бөгөөд хамгийн олон буюу 3463 шалгуулагч математикийн хичээлийг сонгосон байна. Харин Орос хэл, Газар зүйн хичээлийн шалгалтыг харьцангуй цөөн хүүхэд сонгожээ.
Бүртгүүлсэн шалгуулагчид суудлын хуваариа 2023 оны 12 дугаар сарын 1-ээс эхлэн хэвлэж авах боломжтой.
Хоёрдахь ЭЕШ 2023 оны 12 дугаар сарын 07-нд Улаанбаатарын цагаар 10:00 цагт Монгол хэл бичгийн шалгалтаар эхэлнэ. Тухайн өдөр түүх, англи хэлний шалгалт мөн зохион байгуулагдах юм.