"Гэр хорооллын айлуудын нүхэн жорлонгийн 95 хувь нь шаардлага хангаагүй"
2023-11-17

“Дэлхийн жорлонгийн өдөр”-ийг тохиолдуулан байгаль орчны мэргэжилтнүүд нүхэн жорлонгийн шинэчлэлийн талаар мэдээлэл хийлээ. 

 

Усны газрын дарга З.Батбаяр:


Одоогийн байдлаар дэлхий дахины хэмжээнд орон сууцад амьдардаг, усаар хангагдсан хүмүүст хоногт 250 литр ус хэрэглэж байна. Гэтэл энэ усны тавны нэг буюу 50 литр ус нь зөвхөн жорлонд хэрэглэж байна. Гэтэл Монгол Улсад амьдарч байгаа 3.6 сая хүний багаар бодоход 60 хувь нь гэр хороололд амьдардаг. Эдгээр хүмүүс дийлэнхээрээ цэвэр, эрүүл аюулгүй орчинд бие засаж чадахгүй байна. Энэ бол иргэдийн хамгийн том, эмзэглэх асуудал болоод удаж байна. 


Зайсангийн ам дахь гурван хорооллын ундны уснаас гэдэсний  савханцар илэрсэн. Бид нойл орчихоод гараа угаадаг нь энэ нянг устгах зорилготой. Гэтэл ундны уснаас тус нян илэрч байгаа нь тухайн бүсэд худаг, ус хэчнээн бохирдолтой байгааг харуулж байна. 

 

Дэлхийн 145 улсын тоо мэдээлэлд үндэслэсэн судалгаагаар нэг жилд 800.000 гаруй хүн нүхэн жорлонгоос үүдэлтэй бохирдсон ус, хөрснөөс үүдэж амь эрсэддэг байна

 

Мөн нэмж дурдахад, Хөрсний бохирдлоос үүдэлтэй өвчилсөн хүмүүсийн 65 хувийг хүүхэд, эмэгтэйчүүд эзэлсэн байдаг. Нийслэлийн есөн дүүрэгт гэдэсний халдвараар өвчилсөн 1200 иргэнийг нянгийн халдвартай ямар хамаарал холбоотойг судалж үзэхэд ихэвчлэн 0-4 хүртэлх насны хүүхдүүд гэдэсний халдварт өвчнөөр өвчилжээ. Гэдэсний бүлгийн бичил биетэн ямар байгааг шинжилж үзэхэд нийт авсан дээжийн 65.2 хувьд нь е.coli буюу гэдэсний эмгэг үүсгэгч савханцар байсан аж. Иймд иргэддээ ээлтэй жорлонгийн асуудлыг шийдэх зайлшгүй шаардлагатай байна" гэв. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Нүхэн жорлон бгаа нь мэдээж одоо яаж солихоор л ярь хийх ажлаа эхэл гэр хорооллын 220мянган яндан гээд улиг болтол ярьсан энэ нь хасагдаагүй бүр нэмэгдсэн байдаг
2023-11-18