Өнөөдөр олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр
2023-11-17


Өнөөдөр олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр тохиож байна. 1946 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чехийн эх оронч оюутнуудын дурсгалд зориулан Прага хотноо зохион байгуулсан Дэлхийн оюутны бага хурал дээр энэ өдрийг “Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байхаар тогтжээ. Мэдээж энэ баярыг сонссон хүн бүрт залуу нас, хайр дурлал, баяр хөөрийн төсөөлөл буудаг ч гэлээ энэ өдрийг онцлох болсон түүх нь Дэлхийн 2-р дайны үеэр Чехословакт болсон гунигт явдалтай холбоотой юм байна.

 

Жил бүрийн 11 дүгээр сарын 17-нд дэлхийн олон оронд энэ өдрийг тэмдэглэж байгаа юм. Ялангуяа Европын оюутан залуусын дунд түгээмэл тэмдэглэн өнгөрүүлдэг аж.

 

Харин манай улсын хүн амын 70 хувь нь залуучууд бөгөөд нийт 151 мянган оюутантай. Их, дээд сургууль, коллеж 152 байдаг бөгөөд үүнээс 120 нь Улаанбаатарт, 32 нь хөдөө орон нутагт байрладаг. Жил бүрийн энэ өдрийг "Монголын оюутны өдөр" хэмээн тэмдэглэдэг бол оюутны эрхийн тунхаглал батлагдсан буюу гуравдугаар сарын 4-ний өдрийг "Монголын оюутны эрхийн өдөр" болгож бас тэмдэглэдэг уламжлалтай. 

Shuud.mn
Сонин хачин
монголд оюутан байхгүй ээ. МАЛ бий малуудын төлбөр нь бэлчээрт байгаа.
2023-11-17