2003 оноос хойш нийслэлийн бүсэд 207 мянган иргэнд газар өмчлүүлсэн байдаг. Тэгвэл энэхүү 207,000 иргэний өмчилсөн газарт татвар ногдуулах систем хөгжүүлэлт хийхээр болсон байна.
Тодруулбал, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас "Нийслэлд газар өмчилсөн 207,000 иргэний газарт татвар ногдуулах систем хөгжүүлэлт" гэх утгатай тендер зарлажээ. Тендерийн төсөвт өртөг нь 320 сая төгрөг байна. Улсын хэмжээнд газар өмчлөгч иргэдийн талаарх мэдээллийг агуулсан мэдээллийн нэгдсэн сан бий. Энэ сан нь төрөөс газар үнэгүй өмчилж авсан иргэдийн бүртгэл юм. Тэгвэл нийслэлд зөвхөн газар өмчилсөн 207 мянган иргэнийг хамарсан хөгжүүлэлт хийж, өмчилсөн газарт татвар ногдуулахаар болсон уу гэх асуулт урган гарч байна.
Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны худалдан авах төлөвлөгөөнд дээрх ажил тусгагдаагүй байна.
Уншиж байна |