Казахстаны улсын Алмата хотод гараар татах хүчний дэлхийн цомын тэмцээн энэ сарын 17-20-нд болно. Тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн 100 кг-ын жинд П.Ууганбаатар, 110 кг-д Н.Ерат, -125 кг-д дэлхийн цомын аварга А.Чингүүн, +125 кг-д Европын тивийн аварга Т.Эрдэнэхүү нар оролцоно хэмээн Биеийн тамир спортын улсын хорооноос мэдээллээ.
Ташрамд дурдахад, гараар татах хүчний спортын дэлхийн цомын тэмцээнээс өнгөрсөн жил манай тамирчин А.Чингүүн алтан медаль хүртэж байв.
Уншиж байна |