Нүглийн нүдийг даавууны өөдсөөр хуурсан нь
2023-11-16

Нийслэлийн Хот тохижилтын газраас халтиргаа гулгаанаас сэргийлэхээр явган хүний замын зарим хэсэгт "Наалт" нааж байгаа нь энэ гэнэ. Нүглийн нүдийг гурилаар хуурна гэгч нь энэ биз. Толгой хагалж, чөмөг ташим халтирдаг гантиган замын өчүүхэн хэсэгт наалт наалаа гээд иргэний эрүүл мэндийг хамгаалах  уу. Ажил хийсэн болж харагдах гэж арай яддаг төрийн ажил ийм өрөвдөлтэй.

 

 

Улаанбаатарын гудамж, талбайн гантиган зам өвлийн улирлын хамгийн том зовлон. Багахан хэмжээний хяруу унахад л чөмөг ташим аюул болон хувирч, гэтэж явсан ч халтирч унах нь энүүхэнд. Өвлийн улиралд маш олон хүн явганаас унаж, гэмтэж бэртдэгийг Гэмтлийн эмнэлгийн эмч нар хэлээд өгдөг. 

 

Монгол Улс жилийн дөрвөн улиралтай, өвөл болдгоороо болно гэсэн үг. Гэнэт өвөл алга болчихгүй. Гэтэл жил бүрийн өвөл өнөө л гантиган зам, талбайгаа ярьсаар, олон олон хүн унаж бэртэн, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Өвөл болох нь тодорхой байхад зун, намрын улиралд гантиган замыг сольж, хүнд ээлтэй орчин бүрдүүлж болдоггүй юм гэж үү?! Өвлийн улирал ирж, цас орохоор гэнэт гантиган замыг санаж, өчүүхэн даавууны өөдөс нааж, хэнийг хуураад байгаа юм бэ?

 

 

Б.Хэрлэн

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
xaluun orny gyalgar davtsan tax gej oruulj xuusen yum xuu tataj zugeer tsememtseer bursen deer
2023-11-16
зочин:
дээр нь цас мөс тогтдоггүй өөрөөсөө дулаан ялгаруулж хайлуулаад байдаг тусгай наалт шүү дээ, хотын захиргааны эрдэмтэдийн боловсруулсан дэвшилтэт технологи бүхий ШБОС ш дээ энэ чинь
2023-11-16
Хайран мөнгө
2023-11-16
ТУСГАЙ НААЛТ ГЭНЭ ШААНА БИЗ
2023-11-16