Цагдаагийн байгууллагад Прокурорын байгууллага, арилжааны банк, үүрэн телефоны үйлчилгээ үзүүлэгч нараар бүрдсэн Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв нээгдэж, 102 тусгай дугаарын утсаар болон фейсбүүкийн Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв пэйж хуудсаар дуудлага, мэдээлэл хүлээн авч ажиллаж эхэллээ.
Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв нь энэ сарын 03-12-ны өдрийн хооронд 102 тусгай дугаарын утсаар интернет банкны халдлага цахим залилан, цахим мөрийтэй тоглоом, фэйсбүүк цахим халдлагад өртөж их хэмжээний мөнгөө алдаж хохирсон иргэдийн нийт 81 дуудлага, мэдээлэл хүлээн авсан байна.
Тус төв уг дуудлага мэдээллийг хүлээн авч арилжааны холбогдох банкнуудтай хамтран, нийт 74,500,000 төгрөгийн хохирол учирсныг шилжилт хөдөлгөөнийг нь нэн даруй, шуурхай хязгаарлан гэмт үйлдлийг таслан зогсоож, гэмт этгээдүүд гэмт хэргийн замаар олсон мөнгөн хөрөнгийг завших, иргэдэд хохирол учрахаас сэргийлж ажиллажээ.
Уншиж байна |