Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ ГЭР БҮЛИЙН ЭРҮҮЛ МЭНД...
Х.Нямбаатар: Данхар бүтэцтэй, их өртэй Тавантолгой түлш ХХК-ийг нийслэл авахгүй
2023-11-13

Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэж буй НИТХ-ын хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр төлөөлөгч Т.Батцогт “Тавантолгой түлш гэж улаанбаатарчуудыг нийтээр нь угаартуулж байгаа нэг байгууллага бий. Төсөв мөнгө нь их наяд гараад явсан. Ажлаа хийдэггүй. Баянзүрх дүүргийн Дарь-Эхийн хоёрдугаар хорооны нэгдүгээр хэсгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэн надад өргөдөл өгсөн. Би дамжуулсан. Дарга нь гадаад явсан, ирээд хариу өгнө гэсэн ч байдаггүй. Дарга нар чинь ийм байдлаар ажиллаж байна шүү” хэмээн анхаарууллаа.

 

 

Хотын дарга Х.Нямбаатар энэ асуудлаар “Тавантолгойн сайжруулсан түлшний үйлдвэрийг нийслэл рүү шилжүүлэх асуудал яригдаж байгаа. Бид ийм данхар бүтэцтэй, их өртэйгээр хүлээж авахгүй гэдгээ хэлсэн. Өрийг нь төлүүлж, үйлдвэрийн одоогийн бүтцийг 10 дахин багасгах эрхтэйгээр өгвөл 10 дахин бага хүний нөөцөөр ашигтай ажиллуулж чадна гэдгээ салбарын сайд болон холбогдох хүмүүст нь хэлсэн байгаа.

 

Цаашид сайжруулсан түлшний үйлдвэр жилд 500 мянган тонн түлш үйлдвэрлэдэг байдлыг 100 мянга хүрэхгүй болтол нь бууруулж, орон сууцжуулж, бусад эх үүсвэрээр халдаг болох бодлого барина" гэсэн байр суурийг илэрхийлэв.

Shuud.mn
Сонин хачин
Амжилт хүсье. Сайн зүйл олныг хийгээрэй
2023-11-14
Үхлийн хортой түлш!!!!!
2023-11-14
Зөв, бас хортой түлш үйлдвэрлэдэг гээч
2023-11-14
Энэ таван толгой түлшийг тараавал таарна. тэнд ажиллаж байгаа хүмүүс ямар аймаар орчинд ажиллаж байгааг харж байна уу? Өчнөөн хүн угаартаад нэг л биш байна. Тэр даваасүрэн мэтийг шалгаач ээ,
2023-11-13
majig:
Davaatseren gej GOK.g ideed hanaagui odoo tulshnii uildveriig idej dampuuruulah ym uu ? bolih heregtei ! shorongoon ludeer togluulah ard tumen bhgui , ter umnugovidoo ochij umhiir !
2023-11-13
ХНН:
33 ЖИЛ НААД ҮЛГЭРИЙГ ЧИНЬ СОНСЦЫШ Д
2023-11-13