Ц.Тулга: Ард кинотеатрын газарт барилга барих зөвшөөрөл олгоогүй
2023-11-13

НИТХ-ын ээлжит бус XVI хуралдаан үргэлжилж байна. Төлөөлөгч Н.Батсүмбэрэл “Ард” кинотеатрын барилгыг нураахаар цэцэрлэг рүү тулгаж хашаа хатгасан нөхцөл байдалтай байна. Удаа дараа шаардлага тавьсан ч шийдэгдэхгүй байгаа энэ асуудал ямар учиртай юм бэ” гэсэн асуултыг тавилаа.

 

 

Түүний асуултад Нийслэлийн ерөнхий архитектор Ц.Тулга “Ард кинотеатрыг өмч хувьчлалаар “Од” ХХК-д шилжүүлсэн байдаг. Тухайн байршилд контор үйлчилгээний зориулалттай барилга барихаар архитектур, төлөвлөлтийн даалгавар, загвар зураг 2015 онд батлагдсан байсан. Гэвч иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, шүүхээр ороход барилгыг эзэмшигч шинээр барилга барихгүй гэснээр загвар зураг хүчингүй болсон.

 

"Од" ХХК-иас 2022 онд дахин хүсэлт ирүүлж, 26 давхар худалдаа, нийтийн үйлчилгээний төв цогцолбор гэсэн зориулалттай архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг батлуулсан. Одоогоор барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгогдоогүй байгаа" гэсэн хариултыг өглөө.   

 

 

Shuud.mn
Сонин хачин
Majiglam:
Яагаад 22 онд дахин архитектур төлөвлөлтийн даалгавар,зураг төслийг хэн,ямар авилгаар батласныг эргэж шалгаж, хариуцлага тооцох ёстой, Энэ Тулгад маш их но байна шүү!!! Албан тушаал мөнх биш шүү, Цадталаа идээд зайлах санаа байгаа нь нууц биш,Хариуцлага тооцоочээ Нямбаатар аа!!! Доороо ийм хүмүүстэй ажил явахгүй шүү!!!
2023-11-15
Шуналын малуудад:
Ямар учиртай хуучин барилга нуух гээд байдаг юм. Тэр завтра үйлчилгээний газар дутаагүй. Заавал төвд шавуулах ямар учир байна. Зүгээр ч нэг шавуулахгүй, нэг нь өнгөөгийнхөө нарын халхалж барина гээч. Ийм байдал манайхаас өөр байхгүй ээ.шанахаас өөрийг бодохгүй харамсалтай ч юм
2023-11-14
Зочин:
АН аа булшилж өгч оронд нь МАН с Ардкино театрыг маань авсан чинь МАНАН мафи нь ганхаад ирдэг наасан галзуу Со лиот
2023-11-14
Цэцэрлэгт хүрээлэн болгоно уу
2023-11-14
Иргэн:
Машины зогсоол байхгүй өндөр байшингаар яах юм бэ. Зөвшөөрөл өгч болохгүй шүү.
2023-11-14
Ард кино тёатр бол цэвэр хуйвалдаанаар авсан дөө хулгайчууд
2023-11-13
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-11-13
бид нарт яагаад убт газар өгөхгүй байгаан . юу хийсэн гэж эд нар бид нарын газрыг дураараа дээрэмдээд бүгдийг нь нураа
2023-11-13