Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг хүртэлх нийт 4,75 км зайд "AirTruck" буюу тусгай ложистикийн дрон ашиглан ачааг тээвэрлэх анхны туршилт хийгдлээ. Нийслэл хотын авто замын дэд бүтэц, түгжрэлээс шалтгаалан түргэн тусламжийн машин замын хөдөлгөөний ачаалалтай үед удааширдагтай холбоотой энэхүү төсөл хэрэгжиж байгаа аж.
Тухайн дрон зорьсон газраа очиж буухад эмнэлэгийн сувилагч тээвэрлэсэн бүтээгдэхүүнийг авна. Харин дрон эргээд анх ниссэн газраа ирэхээр зохицуулжээ. Дрон нэг удаагийн нислэгээрээ 5 кг цус тээвэрлэх боломжтой юм байна.
Энэхүү цус тээвэрлэх дроныг Япончууд нийгмийн хариуцлагын хүрээнд үнэгүй өгч байгаа бөгөөд нэг дрон нь ойролцоогоор 69 орчим сая төгрөгийн үнэтэй байна. Япон Улсад дроноор холдоо 20км газарт цус тээвэрлэдэг байна. Харин Монгол Улсын хувьд өвөл хүйтэн байдгаас шалтгаалаад дроноор өвөл тээвэрлэх боломж хязгаарлагдмал аж.
Уншиж байна |