Маргааш “Монгол бахархлын өдөр”
2023-11-13

Өвлийн эхэн сарын шинийн нэгэн маргааш /2023.11.14/ тохионо. Билгийн тооллын өвлийн эхэн сарын шинийн нэгэнд Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр”-ийг тэмдэглэдэг Ерөнхийлөгчийн зарлигтай.

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2012 оны 01 дүгээр сарын 9-ний өдөр зарлиг гаргаж, Эзэн богд Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн тогтоож, Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” хэмээн нэрийдэж бүх нийтээр ёслон тэмдэглэж байхыг тунхагласан билээ. 

 

Энэ  өдрөөс хойш 11 дэх жилдээ Чингис Хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр”-ийг маргааш тэмдэглэнэ. Энэ өдөр Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, төр, нийгмийн үйлсэд гавьяа байгуулсан эрхэмд Төрийн дээд, тэргүүн зэргийн “Чингис” хаан одонг гардуулдаг уламжлалтай. Мөн нийтээр тэмдэглэх баяр ёслолын тухай хуулиар бүх нийтээрээ амарна. 

Shuud.mn
Сонин хачин
Бахархал байхгүй мал сда байна ш дэ.
2023-11-14
үнэхээр бахархах гээд байгаа бол мангуу дарга авилгач нараа цаазлан улсаа тэнхрүлэх ажил хий:
2023-11-13
Бахархал байхгүй мал сда байна ш дэ.