ЕБС-ийн нэгдүгээр улирлын амралт дуусаж, хоёрдугаар улирлын хичээл эхэллээ.
Энэ хичээлийн жилд 3 болон 4 дүгээр ангид математикийн Эдүтэн платформ, 5 болон 6 дугаар ангид англи хэлний Пийрсон платформыг нэвтрүүлэд байна. Хоёр долоо хоног, 2 сар зарчмыг баримтлан багш бүр платформоо ашиглах, арга зүйгээ сайжруулах, сургууль бүр орчин нөхцөлөө бүрдүүлэхээр 9, 10 дугаар сард бэлтгэл ажлаа хангажээ.
Эдүтэн, Пийрсон платформууд багш нарын ачааллыг бууруулж, хичээл, сургалтын үйл ажиллагааг чанартай, үр дүнтэй зохион байгуулахад бодитой дэмжлэг болох бөгөөд хоёрдугаар улиралд мэдэгдэхүйц ахиц өөрчлөлт гарна гэж БЕГ үзжээ.
Уншиж байна |