Шүүхээс гурван жилийн хорих ял шийтгэгдэж, Говьсүмбэр аймгийн 425-р хорих ангид ял эдэлж байсан "Нэткапитал" ББСБ-ын үүсгэн байгуулагч Д.Сүндийг хугацаанаас нь өмнө суллаж, батлан даалтад гаргажээ.
Тэрбээр эхнэртээ гар хүрсэн болон тухайн хэргийг нь шалгаж байсан цагдаад хахууль өгсөн хэргээр ял сонссон. Д.Сүндийд оноосон гурван жилийн ял 2024 оны 12-р сарын 03-ны өдөр дуусгавар болох байсан ч ийнхүү хугацаанаасаа өмнө суллагдсан байна.