Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд "Нийтээр тэмдэглэх баярын өдөр" улс орны хэмжээнд бүх нийтээр амарч, баяр болгон тэмдэглэнэ гэж заасан байдаг. Энэ хүрээнд ирэх долоо хоногийн мягмар гарагт бүх нийтээр амарна. Тодруулбал, Их Эзэн Чингис хааны мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 01-нд нийтээр амардаг. Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ жил 11-р сарын 14-ний мягмар гарагт тохиож буй юм.
Мөн Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр буюу 11 дүгээр сарын 26-ны бүх нийтээр амардаг. Энэ жил өдөр амралтын өдөр буюу ням гарагт тохиож буй юм.
Уншиж байна |