Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ ГЭР БҮЛИЙН ЭРҮҮЛ МЭНД...
С.Сайнхүү: Иог, бясалгалыг хослуулах нь эм тарианаас илүү үр өгөөжтэй
2023-11-08

10 гаруй жил бясалгал болон иогоор хичээллэж буй С.Сайнхүүтэй ярилцлаа. Тэрбээр өнөөгийн нийгэмд хүн болгон уур бухимдал, стрессэнд дарагдаж амьдарч буй. Энэ үед  бясалгал нь тайвшрахад тусалж, стресс, түгшүүрийг бууруулж, сэтгэл зүйн сайн сайхан байдлыг нэмэгдүүлэх зэрэг ач тустай. Мөн бясалгал хийх нь зүрхний өвчлөлөөс сэргийлэх, дархлаа дэмжих зэргээр биеийн эрүүл мэндэд ч эерэг нөлөө үзүүлдэг. Хэрвээ бясалгалаар анх удаа хичээллэж байгаа бол гэртээ бясалгах нь хамгийн үр дүнтэй арга хэмээж байсан юм. 

 

- Хамгийн түрүүнд таниас яагаад иогоор хичээллэх болсон шалтгаанаас эхлэе?


- Би няглан мэргэжилтэй. Мэргэжлээрээ ажиллаж эхлээд эхний гурван жил хийх ёстой зүйлээ цаг тухайд нь амжуулахын тулд маш олон цагаар суудаг байсан. Сүүлдээ нуруу өвдөж хөдөлгөөн ч удааширч, ер нь бие нэг л болж өгөхгүй байгааг мэдэрсэн. Хагас жил эмнэлгээр явж эмчлүүлсний дараагаар нуруу арай дээрдэж эхэлсэн. Тухайн үед эмчилж байсан эмч минь намайг иогоор хичээллэхийг санал болгосон. Анх иог амьгалын дасгалыг хийж эхлэхэд л  хамаг хөлс гарч, бие сэтгэл маш их тайвширч, өөрөө гайхаж байсан.  Би тэр өдрөөс хойш тасралтгүй иогоор хичээллэсэн юм. Улмаар иогийн дээд курс, ахисан дээд курс, багшийн курсуудыг төгссөн. Иог нь хүний биеийг маш сайн илааршуулдаг болохыг мэдэрсэн. 


- Хүн иогоор хичээллэснээр бие, сэтгэлийн хувьд маш олон эерэг өөрчлөлт гардаг гэж сонссон. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?


- Хүн иогийн дасгалыг өөрийн хэмжээнд хийж хөдлөхөд тухайн хүний биеийн бодисын солилцоо, дархлаа сайжирдаг.  Иогийн гол онцлог, бусад дасгалаас ялгаатай зүйл нь хүний сэтгэл зүйтэй ажиллаж, сэтгэлийн тайвшралыг хүнд өгч чаддаг. Дасгалаас гадна бясалгал хийх учир тухайн хүний тархи толгойг, сэтгэлийг сайн амрааж өгдөг. Ингэснээр бие махбодид үзүүлэх үйлчилгээ илүү сайжран, эрүүлжих процессыг хангаж өгдөг. 


Мөн бясалгал хийхэд заавал анир чимээгүй орчин хэрэгтэй гэж та бодох хэрэггүй.  Тэр тусмаа гэртээ хүүхдүүдтэйгээ байх үед эсвэл ажил дээрээ чимээгүй орчинг бий болгоно гэдэг бараг л боломжгүй шүү дээ.


Таны анхаарлыг сарниулах зүйлсээс өөрийгөө тусгаарлах хэрэгтэй. Жишээлбэл, гар утас, компьютерын дэлгэц, маш их дуу чимээтэй орчин гэх зэргээс холдох. Хэрэв та гэртээ байгаа бол өрөөнийхөө хаалгыг хаахад л хангалттай.


Хүмүүс иог, бясалгал хийнэ гэхээр их олон зүйлсийг өөрөөсөө шаардаад байдаг. Танд иогийн гудас, хонх эсвэл бүтээлэг гэх мэт ямар нэг тусгай хэрэгсэл заавал хэрэгтэй гэж бүү бод. Та хаана ч бясалгал хийж болно. 


Хүн 20 минут бясалгал хийхэд 6 цаг унтсантай тэнцэх эрч хүч энергийг авч чаддаг. Та бүтэн нэг цаг иог, бясалгал хийснээр зургаан цагт амжуулах ажлыг дөрвөн цагт амжуулах боломжтой гэсэн үг. Ийнхүү бясалгал болон иогийн давуу талыг дурдвал их зүйл бий.

 

- Бясалгасан хүмүүс сэтгэлийн хувьд амар амгалан болж, стрессээ тайлж чадна гэдэг. Бясалгаснаар стрессгүй амьдрах боломжтой гэдгийг та энгийнээр тайлбарлаад өгөөч?

 

- Хүний сэтгэлийг компьютерээр зүйрлэе. Сэтгэлээ junk file-уудаар дүүргэчихээд яваад байна л даа. Сэтгэлийн гүнд байгаа тийм файлуудыг гаргах ганц арга бол бясалгал. Бясалгал хийвэл сэтгэлдээ үүсгэсэн junk file-аасаа салах боломжтой. Сэтгэлийн хоол бол бодол. Бясалгал хийж суугаа хүн шинэ бодол үүсгэхээ больдог. Яг ийм үед оюун ухаан хуучин бодлоо идэж эхэлдэг.

 

Бясалгаж суугаа хүмүүс “Ямар сонин юм бэ, хар багын мартагдсан зүйл санаанд орлоо” гэж ярьдаг. Шалтгаан нь ерөөсөө л энэ. Бясалгах явцад хуучин бодлуудаас хэрэггүй нь устаад, хэрэгтэй нь үлдээд явдаг.

 

Компьютерийн вирусийг форматлаж байгаа юм шиг процесс өрнөдөг. Төрснөөсөө хойш сэтгэлдээ үүсгэсэн бүх зүйлс хаашаа ч алга болдоггүй. Сэтгэлд чинь бүгдээрээ бий.

 

- Иог хийж эхэлснээс хойш таны биед ямар өөрчлөлтүүд гарсан бэ?

 

Иог хийсэн миний бие, унтаж идэхээс өөр энергийн их үүсвэртэй болсон мэт сайхан чөлөөлөгдсөн. Бид биеэ хөшсөн байгааг мэдэхгүй бухимдаж бачимддаг. Иог хийсний дараа торноосоо гарсан шувуу шиг эрх  чөлөөтэй аз жаргалтай нэгэн болсон.

 

- Иогаар хичээллэж эхлэж байгаа хүмүүст зөвөлгөө өгөөч?

 

- Эхлэн суралцагч нарт байнга хэлдэг “ Зөв техниктэй мэрэгжлийн багш сонгоорой. Олон сайн багш бий. Нөгөөтэйгүүр муу багш нар ч байдаг . Тааруухан багшаар буруу дадал үүсгэж явцдаа муудах үүсвэрийг тавьдаг болохоор болгоомжлох хэрэгтэй. Ямартай ч энэ хүртэл уншиж суугаа иог бясалгалыг шимтэж суугаа уншигч сонирхогч нарт баяр хүргэмээр байна. Та үнэхээр зөв зүйл судалж яваа хүн юм.

 

-Ярилцсанд баярлалаа

Shuud.mn
Сонин хачин
DANIEL RAY:
THE ONLY LEGITIMATE CRYPTO RECOVERY EXPERT….!!! Good day Audience, I want to use this great medium to announce this information to the public about Mr MORRIS GRAY. few months back, I was seeking an online BTC investment plan when I got scammed for about $172,000. I was so down and didn’t know what to do until I came across a timeline about Mr MORRIS GRAY. so I reached out to him and to my greatest surprise, they were able to recover all the funds which I had previously lost to the Devils. I am so glad to share this wonderful news with you all because it cost me nothing to announce a good and reliable Hacker as Mr MORRIS GRAY, His direct email is Morris Gray 830 at gmail dot com, WhatsApp: +1 (607) 698-0239…..!!
2023-11-09
Зочин:
Энэ новшийн иог бясалгалгүйгээр бидний түрүү үеийнхэн амар тайван, аятай сайхан амьдарч ирсээн
2023-11-08