"Тавантолгой" түлш компани 880 тэрбум төгрөгийн өртэй гэдгээ өнгөрсөн сард зарласан.
Тэдний зүгээс энэхүү өрөө "Манай үйлдвэрлэж байгаа түлш 458000 төгрөгөөр хийгдэж байгаа. Ингээд 150000 төгрөгөөр зарж байгаа. Үүний зөрүү манай компанийн алдагдал болж хувирсан. Манай компани 880 тэрбум төгрөгийн өртэй" хэмээн тайлбарласан. Ийнхүү асар их хэмжээний алдагдалтай ажиллаж байгаа тус компани 2023 онд 245 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн худалдан авахаар төлөвлөсөн байна. Гэхдээ оны сүүлд энэхүү төлөвлөгөөнд тусгагдаагүй тендерийг зарласан байна. Тодруулбал, Таван толгой түлш ХХК нь ажилчиддаа зориулан автобус худалдан авахаар болжээ.
Тендерийн төсөвт өртөг 500 сая төгрөг бөгөөд энэ мөнгөөр тус компани ТАВАН ширхэг автобус худалдан авах юм. Тендерийн баримт тусгаснаар Солонгос улсад үйлдвэрлэсэн буюу түүнтэй дүйцэхүйц үзүүлэлттэй байх ёстой аж. Мөн 2014 буюу түүнээс хойш онд үйлдвэрлэсэн, орж ирсэн буюу Монголд яваагүй байх бөгөөд 42-45 хүний багтаамжтай байхаар тусгажээ. Мэдээллийн эхэнд дурьдсанчлан энэхүү худалдан авалт нь тус компанийн энэ оны төлөвлөгөөнд багтаагүй байна.
Уншиж байна |