Өргөн хэрэглээний гол нэрийн бүтээгдэхүүн болох махны үнэ нэмэгдэж нэг кг үхрийн цул мах 18 мянган төгрөгт хүрсэнд иргэд бухимдалтай байна. Тиймээс махны үнэ өссөн шалтгаан, худалдан авалт ямар байгааг сурвалжлахаар “Бөмбөгөр” худалдааны төвийг зорилоо.
Тус худалдааны төвд жижиглэнгийн хонины ястай махны үнэ 12000 мянган төгрөг байсан бол хонины цул мах 11,000-13,000 мянган төгрөгийн хооронд байна.Үхрийн ястай мах 15,000 төгрөг бол, үхрийн цул мах 18,000 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Адууны ястай болон цул мах 12,000-15,000 мянган төгрөг байлаа.
Нийслэлд худалдаалагдаж буй үхрийн цул нэг кг махны дундаж үнэ өнгөрсөн 10 сард 18266 төгрөг байсан. Энэ нь 2021 оны 10 дугаар сараас 21.1 хувиар, 2022 оны 10 дугаар сараас 16.8 хувиар өссөн байна.
“Бөмбөгөр” худалдааны төвийн махны худалдаачид "Хүйтний улирал эхэлж буйтай холбоотой махны үнэ бага зэрэг өссөн. Гэхдээ олдоц хэвийн байна" гэлээ.
Мах, махан бүтээгдэхүүний үнэ 2023 оны 10 дугаар сард өмнөх сараас 2.9 хувиар буурахад хонь, ямааны махны үнэ дунджаар 4.8 хувь, үхрийн махны үнэ 3.2 хувь, адууны махны үнэ 2.5 хувиар буурсан нь, харин өмнөх оны мөн үеэс 15.1 хувиар өсөхөд үхрийн махны үнэ 14.3 хувь, хонь, ямааны махны үнэ 14.7 хувиар, адууны махны үнэ 8.7 хувиар өссөн нь тус тус голлон нөлөөлжээ.
Харин бусад худалдааны төвийн худалдаачид махны үнэ нэмэгдсэн талаар ийн ярилаа “Мах хомсдолтой, шинэ мах ховор байна. Шалтгаан нь өнгөрөгч өвөл олон аймагт зудтай байснаас болоод үнэ өсөж байна. Цаашдаа ч өсөх байх. Ер нь жил жилийн өвөл махны үнэ өсдөг." гэсэн юм.
Уншиж байна |