Эх болсон байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, цэвэр агаар, эрүүл, ногоон орчныг хойч үедээ өвлүүлэн үлдээхэд хувь нэмрээ оруулахаар ХААН Банкны тогтвортой хөгжлийн бодлого, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас “ХААН Банкны ой” хөтөлбөрийг 2007 оноос хэрэгжүүлж, энэ хугацаанд Монгол орон даяар нийт 31 мянга гаруй мод тариад байна.
Тус хөтөлбөрийн хүрээнд ХААН Банк Сан нь 2021 оноос Улаанбаатар хотын дундуур урсах Сэлбэ голын эх, Их баяны ам орчимд нөхөн сэргээлт нэн шаардлагатай 40 га газрыг ойжуулах ажлыг эхлүүлж, нийт 108 мянга орчим мод тарихаар төлөвлөөд байна. Үүнээс 2021, 2022 онуудад 14 га талбайд тарилт хийсэн бөгөөд2023 оны хувьд 10 га талбайг ойжуулахаар төлөвлөжээ.
Энэ хүрээнд ХААН Банк Сангаас “Намрын мод тарих өдөрлөг”-ийг 2023 оны 10-р сарын 14-ний өдөр ажилтнуудынхаа дунд зохион байгууллаа.
Тодруулбал, өдөрлөгт ХААН Банкны хамт олны төлөөлөл болсон 100 гаруй ажилтан оролцож хүлэмжид хоёр жил бойжуулсан, бортоготой 1000 ширхэг нарс, шинэс модны суулгацыг мэргэжлийн хүмүүсийн заавар зөвлөгөөгөөр тарьсан юм. Ийнхүү тарьсан моддыг Нийслэлийн байгаль орчны газар болон бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран ирэх гурван жилийн хугацаанд арчилж, нөхөн тарьж, хяналт тавин ажиллана.
Агаарын бохирдлыг бууруулахад чухал нөлөө үзүүлдэг шинэс, нарс модыг энэ бүсэд тарьснаар ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, Сэлбэ голын эхийн ундаргыг сэргээх, улмаар Туул голд цутгах урсацыг нь нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
Хамтын өсөлт төгөлдөр-ХААН Банк
Уншиж байна |