Хамгийн залхуу хүн шалгаруулах тэмцээн Черногорт хоёр дахь сардаа үргэлжилж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Хамгийн залхуу хүн тодруулах тэмцээн хоёр дахь сардаа үргэлжилж байна
Энэ тэмцээн өндөрлөж, ялагч тодорчээ. Prva Srpska Televizija телевизийн мэдээлснээр, Черногорт гоо сайханчаар ажилладаг Лидия Маркович гэх эмэгтэй 50 өдөр юу ч хийлгүй хэвтэж, хамгийн залхуу хүн шалгаруулах тэмцээнд түрүүлсэн байна.
Тэмцээний дүрмийн дагуу оролцогчид хүссэн бүрээ хийнэ, гэхдээ гагцхүү хэвтээ байдалтай байх ёстой аж. Мөн өдрийн туршид 15 минутын завсарлагыг гурван удаа авч болно гэж дүрэмд заажээ.
Ялагч болсон Марковичийн өгүүлснээр, тэрбээр ийм завсарлагааг ашиглан үсээ угааж, усанд орж, гүйж дасгал хийж ч амжсан гэнэ. Тэрбээр 50 өдөр хэвтэн, хамгийн залхуу хүнийг шалгаруулах тэмцээнд түрүүлснээр 1000 еврогийн шагнал авчээ.
Өмнөх жилүүдэд энэ тэмцээн төдийлөн удаан үргэлжидэггүй байсан бөгөөд 2018 онд гэхэд дөрвөн оролцогч 49 цаг хэвтэж, гол шагналыг хуваан авч байсан аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |