Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан өнөөдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Нарантуул” худалдааны төвийн хойно, иргэдийн ярьж заншсанаар "Мангасын ам" гэгддэг хэсэгт ажиллалаа.
“Мангасын ам” гэх энэ газарт гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ААНБ-ууд газар авч, орон сууц барьсны улмаас хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу төлөвлөлт хийх боломжгүй болжээ. Иймээс иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд шинээр авто болон явган хүний замыг барихаар шийдвэрлэлээ. Энэ хүрээнд нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас дээрх замуудыг барих газрыг чөлөөлөлтийг эхлүүлж, холбогдох бхйгууллагаас холбоос замын зураг төслийг хийнэ.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар өглөө.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС