Улаанбаатарт 20 хэм дулаан байна
2024-09-03

Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ:

 

 Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, маргааш нутгийн зүүн хойд хэсгээр бороо, уулаараа хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүсэж, говь тал хээрийн нутгаар салхитай байна.

 

2024 оны 09-р сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа хур тунадас орно. Говь болон зүүн аймгуудын нутгааар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар +11...+16 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +17...+22 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +26...+31 градус, бусад нутгаар +21...+26 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. +19...+21 градус дулаан байна.

 

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. +21...+23 градус дулаан байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. +18...+20 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин
Michelle Carlos:
Hi Guys I’m so excited to share this testimony on how i got my husband back, i was heartbroken when my husband told me he is no longer interested in our marriage because he was having an affair with other woman where he work. I cried and sobbed every day, until it got so bad that I reached out to the Internet for help, that was when i read a review about the great work of Dr happy, then i contacted him for help to get my husband back, he helped me cast a powerful (reconciliation love spell) and to my greatest surprise after 24 hours of doing the love spell my husband came back on his knees begging me to forgive him.you can contact him.. WHATSAPP; +234 (706) (8494) (711) Email him at happylovespell2@gmail.com site...Site....https://happylovespell2.webnode.com/ https://web.facebook.com/profile.php?id=61563202476168
2024-09-04