Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Ахлагч нарын чуулга уулзалт”-ыг энэ оны 09 дүгээр сарын 05,06-ны өдрүүдэд "Найрамдал" цогцолборт болж байна.
Энэхүү чуулга уулзалтыг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нээж үг хэллээ.Нээлтийн үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд, Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис, Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Н.Мөнхзул нар оролцов.
“Ахлагчийн алба-Мэргэшсэн алба” уриа дор зохион байгуулагдаж буй энэхүү чуулга уулзалтад 600 гаруй ахлагч бүрэлдэхүүн оролцож байгаагаас 173 нь цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид байгаа юм.
Ийнхүү чуулга уулзалтаар ахлагч бүрэлдэхүүнд тулгамдаж буй асуудал, хэрэгцээ шаардлага, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэж байна.