Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 34, 120, 183 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шүүгчийн 7, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2, нийт 9 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтын бүртгэл өнөөдөр (2024.09.05) 09.00 цагаас эхэллээ. Бүртгэлийн материалыг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 17.00 цаг хүртэл хүлээн авна. Дээрх хугацаанд зард дурдсан баримт бичгийг цахим хэлбэрээр https://selection.judges.mn/ цахим системээр, цаасан хэлбэрээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байр, 104 тоот танхимд ирүүлнэ үү.
Шүүгчийн сонгон шалгаруулалтын бүртгэл эхэлсэнтэй холбогдуулан selection.judges.mn системд бүртгүүлэхдээ анхаарах зүйлсийн талаарх зөвлөмжтэй ЭНД дарж танилцана уу.
Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн газар
Хэвлэл мэдээллийн хэлтэс
Уншиж байна |