АНУ даяар 75 мянган эмнэлгийн ажилтан ажил хаяжээ
2023-10-06

АНУ-ын түүхэн дэх хамгийн том, эмнэлгийн ажилтнуудын ажил хаялт эхэлжээ. Эмнэлгийн салбарынхан цалин нэмэх, хүний нөөцийн хомсдолыг шийдэхийг шаардаж байгаа гэж NBC мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, ажил хаялтад 75 мянган эмнэлгийн ажилтан оролцож байгаа бөгөөд тэд цалин нэмэх, хүний нөөцийн хомсдолыг шийдэхийг шаардан, эсэргүүцлийн жагсаалд нэгджээ. Тэд пүрэв гарагийн өглөө ажилдаа гаралгүй, харин шаардсан бичиг барин гудамжинд жагссан байна. 

 

Энэ нь тус улсын эрүүл мэндийн салбарын түүхэн дэх хамгийн том ажил хаялтад тооцогдож байгаа юм. Ажил хаялт Коллорадогоос Вашингтон хүртэлх хэд хэдэн мужийг хамарч байгаа аж. Энэ ажил хаялтыг найман үйлдвэрчний эвлэлийн эвсэл зохион байгуулсан бөгөөд удирдлагатайгаа тохироцлож чадаагүй тул хэдэн өдрөөр ажил хаяхаар болжээ.

 

Ажил хаялт зохион байгуулагчдын мэдэгдсэнээр, дарга олон, ажилтан цөөн болсон, тиймээс боловсон хүчний хомсдолыг шийдэж, ачааллыг багасган, цалин нэмэхийг шаардаж байгаа аж.

 

Эмнэлгийн ажилтнуудын ажил хаялт ням гарагийн өглөө хүртэл үргэлжилнэ. Гэхдээ удирдлагаас хариу өгөхгүй бол 11 дүгээр сард дахин ажил хаяхаар төлөвлөж байгаа юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин