Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Испанийн хаан VI Филипптэй уулзжээ. Энэ талаар тэрбээр Телеграм сувагтаа бичсэн байна.
Пүрэв гарагт Испанийн Гранада хотод Европын улс төрийн нийгэмлэгийн дээд хэмжээний уулзалт болж, энэ уулзалтад Зеленский оролцжээ. Улмаар тэрбээр Украиныг байнга дэмжиж байгаад хаан Филиппи болон Испанийн хааны гэр бүл, испани ард түмэнд талархлаа илэрхийлсэн байна.
Испани улс ОХУ-ын өдүүлсэн дайны үеэр Украиныг дэмжиж байгаагаа байнга илэрхийлсээр ирсэн юм. Тиймдээ ч энэ оны долдугаар сарын нэгний өдөр Испанийн Ерөнхий сайд Педро Санчес Киевт айлчилж, Зеленскийтэй уулзаж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |