Японы Сайтама муж хүүхдийг гэрт нь ганцааранг нь үлдээхийг хориглоно
2023-10-05

Японы Сайтама муж хүүхдийг гэрт нь ганцааранг нь үлдээхийг хориглох тогтоол гаргахаар төлөвлөж байгаа гэнэ. Энэ талаар Nippo.com мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Сайтама муж хүүхдийг гэрт нь ганцааранг нь үлдээвэл хүүхэдтэй хэрцгий хандсан гэж үзэн, ганцааранг нь үлдээхийг хориглох тогтоол гаргахаар зэхэж байгаа бөгөөд ингэснээр ийм шийдвэр гаргасан Японы анхны муж  болох аж. 

 

Хүүхэдтэй харьцах тухай тусгасан тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Либераль ардчилсан намын гишүүд Сайтама мужийн чуулганаар хэлэлцүүлэхээр болсон байна. 

 

Төсөлд тусгаснаар, ес хүртэлх насны хүүхдүүдийг гэртээ ганцааранг нь орхин гадагш гарахыг эцэг эхчүүдэд хориглох аж. Харин 10 болон түүнээс дээш насны хүүхдүүдийг гэрт болон өөр газарт ганцааранг нь орхихгүй байхын тулд бүхий л арга хэмжээг авсан байх ёстой гэж төсөлд тусгажээ. 

 

Түүнчлэн энэ тогтоол хүчин төгөлдөр болсноор Сайтама мужийн оршин суугчид гэртээ ганцаараа үлдсэн хүүхдүүдийн талаар мэдэж байгаа бол энэ талаар холбогдох байгууллагуудад нэн даруй мэдэгдэх үүрэг хүлээх юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин