Кука арлууд дээр баримтат киноны зураг авах үеэр халим Америкийн биологич Нэн Хаузерыг зургаан метр урттай аварга загаснаас аварсан тохиолдол гарчээ. Энэ талаар МИР24 мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, биологич эмэгтэй зураг авалтын үеэр ус руу үсэрч, халимнууд дээр хүрсэн байна. Халим загас руу ойртох үед нэг эрэгчин халим түүнрүү ойртон ирж, хамраараа нударч, толгойгоороо түлхжээ. Хаузер халимыг үргээх гэсэн ч халим түүнийг дээш түлхэн, уснаас гаргасан байна. Эрэг дээр гарснаас хойш хэдхэн мөчийн дараа аварга загас үзэгджээ.
Халим байгаагүй бол аварга загас биологич руу халдах байсан, халим түүнийг цаг өрсөн аварч чадсан гэж эх сурвалж мэдээлсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |