ОХУ-ын дээд сургууль хятад хэлийг заавал үзэх гадаад хэл болгожээ
2023-10-05

Сүүлийн жилүүдэд ОХУ, БНХАУ-ын харилцаа өргөжин тэлж, тэр хэрээр хятад хэлийг сурах оюутан, сурагчдын тоо улам нэмэгдсээр байгаа юм. Оросын эрх баригчид ч хятад хэл судлахад онцгой анхаарал хандуулж, дунд сургуулиудад хятад хэлийг сонгох хичээлээр оруулж эхлээд байгаа. Энэ удаад Оросын нэгэн их сургууль хятад хэлийг заавал үзэх гадаад хэл байхаар хөтөлбөртөө тусгажээ. 

 

Тодруулбал, Москвагийн физик-техникийн дээд сургууль хятад хэлийг оюутнууд заавал судлах ёстой хоёр дахь гадаад хэл болгон хөтөлбөртөө тусгажээ. Энэ сургуулийн бакалаврын хөтөлбөрийн нэгдүгээр дамжааны оюутан англи хэлний C1 түвшнээс дээш мэдлэгтэй бол хоёр дахь гадаад хэлээр хятад хэлийг сонгож, суралцах юм байна. Харин С1-ээс бага түвшинтэй бол англи хэлийг үргэлжлүүлэн сурах аж. Нэгдүгээр дамжааны оюутнууд хятад эсвэл англи хэлнээс өөр хэл сонгох боломжгүй юм байна.

 

Харин хоёрдугаар дамжаанаас эхлээд оюутнууд хятад эсвэл испани хэлний аль нэгийг сонгох бол дөрөвдүгээр дамжааны ооюутнууд хятад хэлнээс гадна нэмэлтээр герман, франц хэл эсвэл ахисан түвшний англи хэлний сургалтыг сонгох боломжтой гэнэ. Хятад хэлийг заавал үзэх хоёр дахь гадаад хэл болгох шийдвэр нь физик, техникийн сэдэвт эрдэмт шинжилгээний бүтээлүүдийн 27 хувь нь хятад хэл дээр бичигдсэн байдагтай холбоотой гэж сургуулийн захиргаа мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Зөв шүүдээ, техник технологийн нүсэрэнгүй хөгжлээр дэлхийг дагуулж буй Хятад улсын эх хэлийг судлах нь их гүүрний өөрсдийн бодлого шүүдээ.
2023-10-05
АНГЛИ ХЭЛ СУРАХАА БОЛИОД ХЯТАДТАЙГАА ДУУСААСАЙ МУУ ОРКУУД
2023-10-05