Украин дахь сөргөлдөөнийг шийдэх хэлэлцээрийг Турк Оросын оролцоогүйгээр хийнэ
2023-10-05

Туркийн эрх баригчид Украин дахь зэвсэгт сөргөлдөөнийг зохицуулах өргөн цар хүрээтэй, олон улсын уулзалтыг энэ сарын сүүлээр зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Энэ талаарх мэдээллийг Блүмберг агентлаг холбогдох эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр дамжуулжээ. 

 

Украин дахь зэвсэгт сөргөлдөөнийг шийдэх уулзалтад АНУ-ын Цагаан ордны төлөлөөгч Жейк Салливан зэрэг олон орны Үндэсний аюулгүй байдлыбн зөвлөх оролцож, Украинд энх тайвныг тогтоох санаа хэлэлцэн, Энэтхэг болон Латин Америкийн орнуудыг Украины "талд оруулахаар ятгах" аж. Харин энэ уулзалтад Оросын талыг урихаар төлөвлөөгүй гэнэ.

 

Түүнчлэн энэ зөвлөгөөний үеэр Украин энэ оны сүүлээр зохион байгуулахаар төлөвлөж буй энхийн дээд хэмжээний уулзалт болон Украины Ерөнхийлөгч Зеленскийн дэвшүүлсэн "энх тайвны томъёолол"-ыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин