Украины Сумск мужтай хиллэдэг Курск мужийн гурван бүсийн дэд бүтэц дроны халдлагад өртжээ. Энэ талаар Москва Таймс сонин мэдээлсэн байна.
Дроны халдлагын улмаас цахилгаан эрчим хүч тасарсан гэдгийг Курск мужийн захирагч мэдээлсэн ч хичнээн газар цахилгаангүй болсон талаар тодорхой мэдээлэл өгөөгүй аж. Харин Shot сувгийн мэдээлснээр, халдлагын улмаас эрчим хүч дамжуулах шугам гэмтэж, Курск мужийн 67 суурин гэрэл цахилгаангүй болжээ.
Украины Зэвсэгт хүчний дрон Украинтай залгаа хилээс 12 км зайд байх Сужа хотын төв цахилгаан станц дээр хоёр тэсрэх төхөөрөмж хаясан байна. Энэ хэргийн улмаас 14 суурин газар цахилгаангүй болжээ. Харин хоёр дахь дрон хилээс зургаан километр зайд орших Глушково суурингийн цахилгааны дэд станц дээр тэсрэх төхөөрөмж хаяж, улмаар 53 суурин газар гэрэл цахилгаангүй болсон аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |