Европын холбоо Украинд үзүүлэх тусламжийнхаа хэмжээг АНУ-ын үзүүлдэг тусламжийн түвшинд хүргэх хүртэл АНУ Украинд туслам үзүүлэхээ зогсоох ёстой гэж Дональд Трамп үзэж байгаа гэнэ.
Европын холбооны гаргаж байгаагаас их хэмжээний мөнгийг АНУ зарлагадах ёсгүй гэж тэрбээр Truth Social сүлжээн дэх хуудсандаа бичсэн байна. "Европын холбоо АНУ-ын олгож буй санхүүжилтээс даруй 175 тэрбумаар бага мөнгө гаргаж байгаа. Энэ зөрүү мөнгийг Украин руу шилжүүлэхийг Байден яагаад Европоос шаардахгүй байгаа юм. Бид ижил тэгш байх ёстой" хэмээн Трамп онцолжээ. Тиймээс Европын холбоо Украиныг дэмжихэд зориулах зардлаа дэмжээгүй тохиолдолд нэг ч долларыг АНУ-аас гаргахгүй байх ёстой хэмээн Трамп мэдэгджээ.
Түүнчлэн, Украин дахь зэвсэгт сөргөлдөөнийг энхийн хэлэлцээрийн замаар аль болох хурдан дуусгах шаардлагатай ч ийм хэлэлцээр хийх хүсэл АНУ-ын өнөөгийн захиргаанд алга гэж Трамп буруутгасан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |