АНУ-ын сонин нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтад монгол эмэгтэйг багтаажээ
2023-10-05

АНУ-ын "Сан-Франциско Бизнес Таймс" сонин жил бүр тус бүс нутгийн нөлөө бүхий 100 эмэгтэйн жагсаалтыг гаргадаг уламжлалтай. Салбар бүртээ амжилттай, бусдад үлгэр жишээ, түүчээ болдог эмэгтэйчүүдийг багтаадаг жагсаалтад энэ жил монгол эмэгтэй багтжээ. 

 

Тодруулбал, Монгол Улсын Улаанбаатар хотод төрсөн, Сан-Францискод амьдардаг Эрхэмжамцын Отгонцэцэг нөлөө бүхий 100 эмэгтэйн жагсаалтад багтсан байна. Тэрбээр Сан-Францискогийн Их сургуулийн Менежментийн сургуулийн захирлаар ажилладаг, Айдахогийн их сургуульд эдийн засгийн доктор хамгаалжээ. 

 

Доктор Э.Отгоцэцэг нь АНУ-д 2005 онд цагаачилсан бөгөөд энэ улсад эдийн засгийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан анхны монгол хүн юм. Тэрбээр Менежментийн сургуулийн захирлаар томилогдохоос өмнө Массачусетс дахь Бентли их сургуулийн Бизнесийн сургуулийн профессор, стратеги хариуцсан дэд захирал, дэд захирал, дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Баяр хүргэе.
2023-10-05