М.Бадарч: Туйлын их харамсаж байна
2023-09-28

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж, М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасаж, бусад бөхчүүдийн цол чимгийг нэмэх шийдвэр гаргасан. 

 

 

Тэгвэл энэхүү шийдвэрийн дараа М.Бадарч өөрийн байр сууриа нийгмийн сүлжээндээ "Монголын ард түмэн ,бөх сонирхогч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Миний бие сүүлийн үед үүсээд байгаа надаас сэргээшийн төрлийн бодис илэрсэнтэй холбоотой асуудлаар өөрийн байр сууриа албан ёсоор хоёр дахь удаагаа илэрхийлж байгаа нь энэ юм. Төрийн наадамд түрүүлнэ гэдэг бол бөх хүн болгонд олдоод байдаггүй ховорхон хувь тавилан билээ. Харин энэ зүйлийг минь дагаад сэргээш гэх зүйл дагаж гарч ирсэнд туйлын их харамсаж байна.

 

Би барилдах хугацаандаа улсын наадамд болон ,заал танхимын барилдаанд явцын шинжилгээ байнга өгсөөр ирсэн билээ. Мэдээж спорт гэдэг бол шударга өрсөлдөх зарчим дээр тулгуурладаг учир шинжилгээ авах асуудал дээр санал нэг байдаг билээ. Харин шинжилгээ авах явц хууль журмын дагуу явсан уу гэдэг дээр миний бие одоог хүртэл итгэл үнэмшил бага гомдолтой байгаа билээ. Мөн олон зүйл нурших илүүц биз ,тэртэй тэргүй нийгэмд дээрх асуудлууд одоог хүртэл эргэлзээ тээнэгэлзээ дагуулсаар байгааг та бүхэн минь надаар хэлүүлэхгүй мэдэж байгаа билээ. Иймийн тулд миний бие олон жилийн хүч хөдөлмөрөө хамгаалж, хардах эрхийнхээ хүрээнд дээрх асуудалд цаашдаа нухацтай хандах болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.

 

Мөн өдийг хүртэл цаг хугацаанд намайг дэмжиж байсан багш, гэр бүл, нутаг нугынхан, бөх сонирхогч ард түмнээсээ, мөн намайг дэмжиж туслаж байсан бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлэхийн хажуугаар уучлалт хүсэж байгааг минь хүлээн авна уу. Монгол төрийн маань алтан соёмбо сэвгүй тунгалаг байж, монгол наадам, монгол бөхийн маань ногоон дэнж сэвгүй ариун байх болтугай.

Та бүхнээ хүндэтгэсэн Монгол улсын арслан М.Бадарч" хэмээн илэрхийлсэн байна. 

Shuud.mn
Сонин хачин
Амгаа:
Монголчуудын бахархал болсон зүйлээр нь оролдож б.а
2023-10-05
Н.Батхуяг:
Мэдсээр байж гэмгүй царайлаад яахав дээ Оюунболдын араас орох нь дутаж дээ бас нэг жудаггүй бөх шарч ирээ шив дээ
2023-10-03
Oyunaa:
Яагаад сүүлийн үeд сэргээш гэдэг зүйл яригддаг болвоо. Допингын шинжилгээг монголд авч болдоггүй юмуу. Харийн оронд монгол бөхчүүдийнхээ цусыг явуулж бохирдуулаад байгаа юм бишүү. Оюунболдыг барилдах эрхийн нь хэдэн жил ч билээ хассан. Монгол бөхийг зориуд устгаад байгаа юм уу? Барилдахаас нь өмнө шинжилгээ авч л байсан юм байнаштэй. Одоо eр нь наадамаа хийж чадахгүй бол боливол таарна. Заавал гадаадад шинэжилгээ явуулж зардал болж онигоотоод яахав дээ.
2023-09-30
Б:
Наадмаа ч хэрүүлгүй хийчиж чадахгүй баялаг бүтээдэггүй юмнууд мөнгөтэй хүний хамгаалагч хийхээс хэтрэхгүй боловсрол сэтэхүй дорой хар амиаа л боддог юмнууд далд оруул таарна
2023-09-30
Нэгл юман дээр их эргэлзэж бна. Шинжилгээ авлаа явууллаа л баймаар юм. Гэтэл яагаад энд тийм удаан халгалдаг юм бэ. Аль 7 сарын 12 авсан эд яагаад сар гарангийн дараа Солонгост очдог вэ. Энэ л хамгийн эргэлзээтэй.
2023-09-29
Зочин...:
Ер нь ДОПИНГИЙН асуудлыг олон улсын хэмжээнд яаж өгдөг, хэрхэн шинжилдэг ёс журмын дагуу хийхгүй болөнөөгийн явдал цаашид үргэлжлэх л болно. Тамирчны нөр их хүч хөдөлмөрийг нохойн замаар оруулдаг энэ асуудлаа цэгцэл, үгүй бол наадам энэ тэр гэх хэрэггүй. Бүгд допингоо хэрэглээд алалцаад байх ийм хоёр зам л байна. Алийг нь сонгохыг харцгаая!???
2023-09-29
8 төгссөн Бадарч ингэж бичлээ юу.ард нь элдвийн хорчид янз янзаар хатгаж байгаа. Шударга байлдаа
2023-09-29
Chinii haramsah yah ve.Chamd 2, 3,4,iin davaand unasan zaluuhan aimag tseregiin arslanguudad yamar ih haramsaltai baigaag chi bodoj uzsen uu?.Ted chamaas bolood hohirood uldleeshdee.
2023-09-29
ХЭРЭГЛЭХЭЭСЭЭ ӨМНӨ НУХАЦТАЙ БОДОХ БАЙЖ ДЭЭ ОДОО АВСАН ЮМСАА ЭРГҮҮЛЖ ӨГӨӨД НҮДНЭЭС АЛГА БОЛ
2023-09-28
САРЛАГНИХА МАХИГ ИДЭД УВЖ БАИ ТУРИИН НААДАМ ГУТАСАН ЛАЛАР
2023-09-28
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-09-28
бүх өгсөн зүйлийг хураа оюунболд буцааж өгөөгүй болохоор бас нэг арга заль биз дээ ичиж үхээсэй шившиг монгол бөхийн нэр гутаасан
2023-09-28