Ханжоу 2022 Азийн Наадам үргэлжилж байна. Монголын усан сэлэгчдээс Азийн наадмын түүхэнд финалд үлдсэн анхны тамирчин болж, шинэ түүх бичсэн Б.Энххүслэн шигшээ уралдаанд 2:02.70 минутаар барианд орж, наймдугаар байрт жагслаа.
Эмэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлтэд олимпын хошой мөнгөтэй Хонконгийн нэрт тамирчин Шивон Хоги 1:54.12 минутаар барианд орж, Азийн наадмын рекорд тогтоолоо. Мөнгө, хүрэл медалийг Хятадын тамирчид болох Ли Бин Же, Лиү Яа Шин нар хүртжээ.
Уншиж байна |