"Ханжоу 2022" Азийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -73кг, -81кг, эмэгтэйчүүдийн -70кг-ын жингийн 1/4 шигшээ барилдаанд манай улсын 3 тамирчин зэрэг гарч барилдлаа.
-73кг-ын жинд олимпийн хүрэл медальт, Дэлхийн аварга МУГТ Ц.Цогтбаатар, БНХАУ-ын Чин Дага буюу ӨМӨЗО-ы Чандагыг ялж шилдэг 4-т шалгарлаа.
Харин эрэгтэйчүүдийн -81кг-ын жинд ОУХМ Г.Болор-Очир, Японы Ойно Юхейд ялагдаж тэмцээнээ дуусгав. Эмэгтэйчүүдийн -70кг-ын жинд ОУХМ Батсуурийн Ням-Эрдэнэ БНАСАУ-ын тамирчинд ялагдаж торгуулийн тойрогт барилдахаар боллоо.
Уншиж байна |