Үндэсний их баяр наадамд ес даван түрүүлж улсын арслан хүртсэн М.Бадарчийн хувьд энэ сарын 4-нд өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан допингийн асуудлаар мэдэгдэл хийн Б сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ өгч байгаа талаараа мэдэгдсэн. Журмын дагуу энэ сарын 18-нд Б сорьцын хариу танилцуулагдах ёстой ч хариуцсан байгууллагууд таг чиг байсаар өнөөдрийг хүрлээ.
Тэгвэл өнөөдөр энэ жилийн наадмын түрүү бөх М.Бадарчийн Б сорьц батлагдсан талаарх мэдээлэл нийгмийн сүлжээнд тархаж байна. Гэхдээ МҮБХ, Допингийн эсрэг Үндсэний төвөөс албан ёсоор мэдээлэл өгөөгүй байна. Одоогоор нийгмийн сүлжээнд М.Бадарчийн допинг баталгаажсанаар ямар хариуцлага хүлээж, хэн хэн цол нэмэх вэ гэх асуудал яригдаж байна. Ямартай ч эхний ээлжинд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Б сорьцын хариуг үндэслэн Улсын арслан цол олгосон зарлигаа хүчингүй болгож үзүүрлэсэн бөх Ц.Бямба-Отгонд улсын арслан цол олгох юм.
Мөн энэ жилийн наадмын барилдааны тавын даваанаас хойш М.Бадарчид унасан бөхчүүдийн цолонд өөрчлөлт орохоор болж байна.
Уншиж байна |