Ханжоу-2022: Таеквондогийн төрөлд манай дөрвөн тамирчин хүч үзнэ
2023-09-25

Энэ удаагийн Азийн наадмын таеквондогийн төрөлд манай улсаас Монголын таеквондогийн Үндэсний шигшээ багийн дөрвөн тамирчин оролцож байгаа бөгөөд маргааш /есдүгээр сарын 25-ны өглөө/ эхний хоёр тамирчин тулаанаа эхлүүлнэ.


-58кг жинд С. Ган-Эрдэнэ /9.25-ны өдөр тулалдана/

-63кг жинд Д.Чинзориг /9.26-ны өдөр тулалдана/

-68кг жинд Ц.Баянбат /9.27-ны өдөр тулалдана/

-49кг жинд Б.Учрал /9.25-ны өдөр тулалдана/ нар дасгалжуулагч багш Хо Инёон багшийн удирдлага дор оролцож байна. 


С.Ган-Эрдэнэ манайхны салхийг хагалж Киргизстан улсын тамирчинтай тулалдах бол Б.Учрал эхний тойрогт Индонез улсын тамирчинтай учраа таарсан байна.

Shuud.mn
Сонин хачин