“Ханжоу 2022” XIX удаагийн Азийн Наадмын боксын төрөл өнөөдөр эхэлсэн. Хэдхэн мөчийн өмнө эрэгтэйчүүдийн 63.5 кг жинд МУГТ Б.Чинзориг Тажикистаны тамирчинтай тулалдаж 4:1 харьцаатай яллаа.
Өнөөдөр рингэнд эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд ОУХМ О.Есүгэн Филлипины тамирчинтай тулалдаж 3:1 харьцаатай буулган авсан. Харин эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд М.Энхжаргал Хятадын Тайвань улсын тамирчинтай тоглож ялагдал хүлээснээр тэмцээнээ өндөрлүүлсэн. Эрэгтэйчүүдийн 80 кг-ын жинд Г.Далай тун удахгүй Филлипины боксчинтой рингэнд гарах юм.
Уншиж байна |