Улсын гуравдугаар төв эмнэлэг нь үйлчлүүлэгч төвтэй байгууллагын соёлыг үндэсний хэмжээнд манлайлах, эмнэлгийн хагас бие даасан байдлыг хөгжүүлж, эрүүл мэндийн даатгалын шинэчлэл, гүйцэтгэлийн санхүүжилтыг сайжруулах үйл ажиллагааны хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээгээ иргэд үйлчлүүлэгч, хэрэглэгчдэд ойлгомжтой, хялбар, шуурхай болгож, эрэлтээ дагасан оновчтой, үр ашигтай бүтэц зохион байгуулалтыг бий болгох замар бүтээмжээ нэмэгдүүлэн, гүйцэтгэлийн үр ашгийг сайжруулж, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Энэ үйл ажиллагааг тасралтгүй үр дүнтэй хэрэгжүүлсний дүнд жил ирэх тутам өсөн нэмэгдэж зарим тусламж үйлчилгээний хэсгүүд болох дүрс оношилгооны лавлагаа төв, мэдрэлийн мэс заслын тасаг, бөөр диализ дотоод шүүрлийн төв, зөвлөх поликлиник болон нийтийн эзэмшлийн хэсгүүдэд нийт 870 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтын иж бүрэн урсгал засвар хийжээ. Ингэснээр үйлчлүүлэгчдэд ээлтэй, ая тухтай орчинг бий болгосон төдийгүй эмч ажилчдадаа өдөр тутмын таатай орчинд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүллээ.
Уншиж байна |