18 настай өөртөө өгөх зөвлөгөө
2023-09-18

Шинэ оюутнуудад зориулсан энэ намрын хамгийн том арга хэмжээ “Rise” хөгжлийн хөтөлбөрийн нээлт болоход 7-хон хоног үлджээ. ХААН Банк сангаас тав дахь жилдээ зохион байгуулж буй тус арга хэмжээний үеэр шинэ оюутнуудад өөрийгөө хөгжүүлэх, сурах арга барил эзэмших, их хотын хариуцлагатай иргэн болоход туслах бүх мэдээллийг цогцоор нь нэг дороос авах боломж олгодгоороо онцлогтой.

 

“Rise” хөгжлийн хөтөлбөрийн нээлт9-р сарын 23-нд “UG Palace”-д болох бөгөөд оролцохыг хүсвэл 9-р сарын 20-ноос өмнө ЭНД дарж бүртгүүлээрэй. Тус арга хэмжээний үеэр өөрийн мэдлэг, туршлагаас оюутан залууст хуваалцах хүндэт зочдодоо бид "18 настай өөртөө ямар зөвлөгөө өгөх байсан бэ?" хэмээх сонирхолтой асуулт тавьсан юм.

 

Ингээд тэдний хариултыг хамтдаа сонирхоцгооё.

 

Санхүүгийн шинжээч, продюсер, артист, блоггер, контент бүтээгч Н.Урин

 

 

“18 настай Урин минь, өөрийн мөн чанар, чадал, зорилгодоо итгэлтэй хэвээр байгаарай. Ирээдүйгээс, "жинхэнэ амьдрал"-д хөл тавихаас бүү ай. Хайртай хүмүүстээ ачлалтай, эрдэм ном болон хөдөлмөртөө шаргуу явахад бүх зүйл бүтнэ. Айдас 18 настай хүний сэтгэлд зохихгүй ээ. Зоригтой хайрла, зоригтой алх!”

 

ХААН Банкны Тогтвортой хөгжлийн газрын захирал М.Мандахмягмар

 

 

“Аливаа зүйлийг цагийг нь тулгаж богино хугацаанд их ачаалал авалгүй, бага багаар урагшлуулан хийж хэвшүүлээрэй. Бие болоод сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарал хандуулж, өөртөө зориулсан чанартай цаг гаргах нь чухал шүү. Мөн найз нөхдийн хүрээгээ тэлж, мэдлэг мэдээлэл хуваалцах олон төрлийн коммунитид их хамрагдаарай гэж өөртөө зөвлөх байлаа.”

 

Gej yu ve? сувгийн админ A.Доржпалам 

 

 

“Анхаар! Өөрийгөө чи өрөөлөөс ухаантай хэмээн эндүүрч явна. Суралцаж дөнгөж эхэлж байж ингэж оодрох нь утгагүй юм. Илүү их суралц. Юу ч мэдэхгүй гэдгээ мэдэртлээ суралц”

 

“Winner’s Course” сургалтын төвийн үүсгэн байгуулагч Г.Тэмүүлэн

 

 

“Илүү дутуу юм бодохгүй хиймээр байгаа зүйлээ хийгээд л яваад байгаарай. Өнгөрсөн амьдралдаа харамсаж болохгүй шүү. Тэгээд бас дасгал хий.” 

Shuud.mn
Сонин хачин