Хөлбөмбөгийн холбооны тэргүүнд үнсүүлсэн хөлбөмбөгчин прокурорт гомдол гаргажээ
2023-09-07

Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шувтаргын шатанд Испанийн Хатан хааны хөлбөмбөгийн холбооны тэргүүн Луис Рубиалес үндэсний шигшээ багийнхаа тоглогч Женни Эрмосогийн уруул дээр үнссэн нь ихээхэн дуулиан дэгдээсэн. Энэ хэргийн хохирогч болох Женни Эрмосо гомдол гаргавал хэргийг шалгана гэж Испанийн Прокурорын газар мэдэгдэж байлаа. Ийм гомдлыг Женни Эрмосо мягмар гарагт гаргажээ. 

 

"Та бүхний сайн мэдэж байгаа хэрэгтэй холбоотойгоор Женнифер Эрмосо гомдол гаргасан. Үндэсний шүүхийн Прокурорын газар тун ойрын хугацаанд гомдлыг хянан үзнэ" хэмээн Прокурорын газрын мэдэгдэлд өгүүлжээ.

 

Испанийн үндэсний шүүхийн Прокурорын газар Рубиалес бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй хэрэгтэй холбоотой урьдчилсан мөрдөн галгалтын ажлыг  наймдугаар сарын сүүлээр эхлүүлсэн юм. Гэхдээ эрүүгийн хэрэг үүсгэхийн тулд хөлбөмбөгчин эмэгтэйн өргөдөл шаардлагатай байсан аж. Эрмосо гомдол гаргаснаар Луис Рубиалес бэлгийн шинж чанартай хүчирхийллийн тухай эрүүгийн зүйл ангиар ял сонсож болзошгүй бөгөөд энэ төрлийн хэрэгт дөрөв хүртэлх жилийн хорих ял оноодог юм байна. 

 

ҮНСЭЛТЭЭС ҮҮДСЭН ДУУЛИАН 

Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн саяхан өндөрлөсөн. Энэ ДАШТ-ий финалд Испанийн шигшээ баг ялалт байгуулсны дараа Испанийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Луис Рубиалес шигшээ багийн довтлогч Женни Эрмосогийн уруул дээр үнссэн нь ихээхэн дуулиан тарьж байлаа. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Энэ үед л боломж олдож. Өөр яалтай билээ.
2023-09-07