Загварын хатан хаан Айрис Апел 102 нас хүрлээ
Загварын хатан хаан Айрис Апел 102 насныхаа төрсөн өдрийг сүр дуулиантай тэмдэглэжээ. Апел 1921 онд төрсөн бөгөөд Нью-Йоркийн чинээлэг гэр бүлээс гаралтай.
Түүний аав ээж нь тансаг хувцасны дэлгүүр ажиллуулдаг байсан. Энэ нь түүнийг загварын чиглэлээр суралцах эхлэлийг тавьсан байна. Цаашлаад Нью-Йоркын их сургуульд урлаг судлалаар сурч мөн зургийн сургуульд ч явдаг байсан байна. 1948 онд Карл Апфелтэй гэр бүл болсон. Тэрбээр Нью-Йоркийн их сургуульд урлагийн түүхийн чиглэлээр суралцаж байгаад гэрлэсний дараа “Old World Weavers” хэмээх нэхмэлийн компанийг ажиллуулж хувийн бизнесээ эхлүүлсэн байна.
Мөн Кеннеди, Никсон, Форд, Клинтон зэрэг АНУ-ын есөн ерөнхийлөгчийн цагаан ордны интерьер дизайныг хариуцаж ажиллаж байсан бөгөөд тэр цаг үеэс хойш дэлхийд танигдаж алдард хүрсэн юм. Одоогоор өөрийн нэрийн цуглуулга хувцсыг H&M брэндтэй хамтран гаргаж ажиллаж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ