Төрд өндөр албан тушаал хашиж, жирийн иргэдээс илүү эрх ямба эд хөрөнгө эзэмшиж байгаа баримтууд нийтэд ил болсоор байна. Энэ долоо хоногийн эхэнд Засгийн газрын тэргүүн Зайсанд отог нэрээр газар эзэмшиж, орон сууцны хороолол, хотхон барьсан асуудлыг цэгцлэнэ хэмээн мэдэгдсэн.
Энэ дагуу өчигдөр Засгийн газрын хуралдаанд ЦХХХ-ны сайд Н.Учрал ЦХХХ-ны сайд Н.Учрал “Шил” ажиллагаа болон барилга, байгууламж ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлтүүд, барилга, түүний эзэмшигчдийн мэдээллийг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Улмаар Барилга, хот байгуулалтын яамнаас 2008-2023 оныг хамарсан улсын комиссын 8404 дүгнэлт ирүүлснийг www.shilen.gov.mn д байршуулснаа мэдэгдсэн юм.
Тэгвэл нийтэд ил болсон баримтаар отог нэрээр газар эзэмшиж, барилга барьсан этгээдүүдийн мэдээллийг цувралаар хүргэхээр бэлтгэлээ. Тухайлбал, Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Пүрэвдоржийн хүү П.Хурцын Уорлдстандарт гэх компанийн нэр дээр БОГИНЫН АМАНД 32 барилга, байгууламжийн архитектур төлөвлөлтийн даалгавар батлагджээ.
Эдгээрийн 25 нь буудаллах, отоглох орон байр, зургаа нь аялал жуулчлал, нэг үйлчилгээний зориулалттай. Нэг үгээр П.Хурц нь отоглох цэг байгуулахаар захирамж гаргуулан орон сууцны хороолол босгосон гэсэн үг.
П.Хурцын компанийн нэр дээрх байршлууд БОГИНЫН АМ
П.Хурцын эзэмшилд байдаг “Сипоко” ХХК Хан-Уул дүүрэгт зочид буудал болон Зайсангийн аманд 10 гаруй хаус, “Энхжин” хотхоныг барьсан.....
П.Хурцын нэр дээрх Ханхур холдинг нь Сонгинохайрхан дүүрэгт ЗАЛУУС хорооллыг барьсан....
Б.Хурцын нэр дээрх Жинхэнэ Уянга ХХК нь Хан-Уул дүүрэг Голден будда өндөр зэрэглэлийн хотхон барсан...