Чехийн Плзень хотод энэ сарын 17-23-нд пара байт харвааны ДАШТ болж өнгөрлөө.
Тус тэмцээнд 54 орны 291 тамирчин оролцсоноос манай улсаас Б.Оюун-Эрдэнэ, Д.Сэлэнгэ, Б.Жавхлантөгс, А.Амарбаясгалан, П.Мөнхбаатар нарын таван тамирчин оролцов. Тэднийг дасгалжуулагч Б.Золбоо ахалж явсан бөгөөд манай тамирчид эрэгтэй, эмэгтэй багийн төрөлд тус тус дөрөвдүгээр байр эзэлжээ.
Уншиж байна |