Сонгинохайрхан дүүрэг таван байршилд ТЭРБУМААР ногоон байгууламж хийнэ
2023-07-24

Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба энэ жил 13.8 тэрбум төгрөгийг цэцэрлэгжүүлэлтийн ажилд зарцуулахаар төлөвлөсөн. Тэгвэл Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгаа, нөхөн тарилтын ажил хийхээр тендер зарласан байна.

 

 

Тендерийн төсөвт өртөг НЭГ тэрбум төгрөг байх юм. Нийт таван байршилд ногоон байгууламжийн арчилгаа, нөхөн тарилт хийх юм. Тодруулбал, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Геологийн төв лабораториос ханын материал хүртэл замын 2 талын ногоон байгууламж, Барилгачдын гудамжны ногоон байгууламж, Залуусын гудамж, 5 шарын уулзвараас BSB дэлгүүр хүртэл гурван байршилд ногоон байгууламж хийх бол Өнөр хорооллын гудамж 1-р хороолол арын зам дагуу зүлэгжүүлсэн талбайн арчилгааны ажил, Сонсголонгийн гүүрний голын зурвас, Найрамдлын гудамжны ногоон байгууламжийн арчилгааны ажлыг хийхээр тендер зарласан байна. 

 

 

Харин нийслэлийн Багануур дүүрэгт нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгаа, нөхөн тарилтын ажил хийхээр 70 сая төгрөгийн тендер зарлажээ.

 

Shuud.mn
Сонин хачин